Маргаашаас сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулна

16068798925fc70a9418de5

Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байна.  Тухайлбал гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдах шийдвэр гаргажээ.

Энэ талаар “Монгол Улсын Засгийн газар сайжруулсан түлшний үнийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 50 хувиар бууруулах тогтоол баталсан. Ингэснээр иргэд түлшний үнийн 50 хувийг өрхийн санхүүдээ үлдээх боломж болж байна. Түлшний үнийн татаас 36 тэрбум төгрөг болж байгаа юм” гэж БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл цахим хуудсаараа мэдээллээ.

Нэг шуудай буюу 25 кг шахмал түлшийг 3750 төгрөгөөр, нэг тонныг 150 мянган төгрөгөөр худалдаалдаг.  Засгийн газрын тогтоолын дагуу нэг шуудай түлшийг 1875 төгрөгөөр, нэг тонн түлшийг 75 мянган төгрөгөөр худалдах шийдвэр гаргажээ. Албаны мэдээллийг эргэн хүргэнэ.

Дашрамд мэдээлэхэд нийслэлийн айл өрхүүд галалгааны улиралд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна.


URL: