Хэрэглэгчийн гомдлыг шуурхай барагдуулан ажиллана

V5jvCSx55VcRmpFIDKCZ4Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ цаг үед Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Нийслэлийг  эрчим хүчээр хангах албаны “Гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөө”-ний дагуу  цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай түгээх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэж  байна.

Мөн хэрэглэгчдээс ирж байгаа тоолуурын заалт болон бичилттэй холбоотой гомдлуудыг нэг бүрчлэн шалган яаралтай барагдуулахаар ажиллаж байгаа ба  цаашид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн тоолуурын заалтыг газар дээр нь тулган бичилт хийн ажиллахаар боллоо.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК


URL: