Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнуудын анхааралд

MUis2

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй бүх аймаг руу буцах МУИС-ийн оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 08.00 цагаас эхлэн PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн байна.

Хуваарийн дагуу өнөөдөр зөвхөн МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. Өнөөдөртөө багтаж шинжилгээндээ хамрагдахгүй бол орон нутаг руу буцах боломжгүй болохыг анхаарна уу.

PCR шинжилгээ хийх дүүрэг, сургуулийн байршил

Дүүрэг Байршил
Хан-Уул дүүрэг
Хан-Уул 114-р сургууль
Хан-Уул 32-р сургууль
Хан-Уул 15-р сургууль
Хан-Уул 41-р сургууль
Баянгол дүүрэг
Баянгол 38-р сургууль
Баянгол 141-р сургууль
Чингэлтэй дүүрэг
Чингэлтэй 37-р сургууль
Чингэлтэй 39-р сургууль
Сүхбаатар дүүрэг
Сүхбаатар 31-р сургууль
Баянзүрх дүүрэг
Баянзүрх 87-р сургууль
Баянзүрх 102-р сургууль
Сонгинохайрхан дүүрэг
Сонгинохайрхан Өнөр цогцолбор сургууль
Сонгинохайрхан 67-р сургууль
Сонгинохайрхан 106-р сургууль

Сургуулийн нэр дээр дарж байршлыг харна уу.

Анхаарах зүйлс

  • 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 08.00 цагаас эхлэн зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана. /Хуваарийн дагуу 2020.12.05-ны өдөр МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдах бол бусад өдрүүдэд өөр сургууль хуваарьтай тул МУИС-ийн оюутан хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу./
  • Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.
  • Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.
  • Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.
  • Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.

Жич: Оюутны байранд амьдарч буй оюутнуудын шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах бөгөөд хуваарийг тодорхой болмогц зарлах болно.

МУИС-ийн Захиргаа


URL: