Шахмал түлшний үнийг 75 хувь бууруулж байна

hji9623706177503232_n_20190829081958Монгол Улсын Ерөнхйи сайд У.Хүрэлсүх болон Засгийн газар иргэдэд мэдээлэл хүргэж байна.  Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулна хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ.  Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

Тэрээр “Шахмал түлшний санхүүжилтийг Эрдэнэс Таван толгой компани хийнэ. Нэг ёсондоо байгалийн баялгаа ард түмэн хүртэж байна гэж ойлгож болно. Айл өрх, ААН, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлж байна.  Нөгөөтэйгүүр суурь үнийг чөлөөлж байна гэсэн үг. Гэхдээ ингэлээ гээд өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэх учиргүй” гэлээ.


URL: