Ч.Хүрэлбаатар: COVID-19-ийн вакцинд зориулж 2021 онд 51 тэрбум төгрөгийг төсөвлөсөн

130537620_1061496107699430_3720087346362259828_n

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үеэр вакцин авах асуудал ямар шатанд байгаа тодруулахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ”2020-2021 оны төсөвт 51 тэрбумыг төгрөгийг вакцинд төсөвлөсөн. Мөн Эрүүл мэндийн сангийн эрсдэлийн сангаас гаргах боломж байгаа ч түүндээ гар хүрэхгүй байхыг эрмэлзэж байна. Вакциныг хэрхэн хурдан оруулж ирэх талаар судалж, хоёр ч ажлын хэсэг гурван яг гурван чиглэлээр ажиллаж байна.

  1.  Олон улсын байгууллагуудтай харилцаж байгаа. Үүний нэг нь COVAX хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байна.
  2. Улс орнуудтай вакцины чиглэлээр хамтран ажиллаж байна.
  3. Вакцин бүтээгчидтэй холбогдож, гэрээ хэлцэл хийж байгаа. Одоогоор вакцин илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Бид вакцинжуулах эрэмбэлэн ангилалтыг хийсэн. Тухайлбал, эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгой, хил гааль, цагдаа зэрэг цар тахалтай нүүр тулан ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насныхныг дархлаажуулна. Түүнчлэн эдийн засгийн суурь салбарын ажилтнуудыг дархлаажуулах юм. ” гэлээ.


URL: