КОВИД 19 I БНСУ-д 24 цагийн хугацаанд 718 хүн өвчилжээ

af_skoreacovid_071220

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 718-аар нэмэгдэж, нийт 43484 болжээ. Шинээр илэрсэн 718 тохиолдлын 36 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Өмнөд Солонгост коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлж, сүмүүдээс голомттой халдвар гурван хотод илэрсээр байгаа юм. Сүмээс гадна өөр хэд хэдэн голомт байгаа аж.

БНСУ-д нийт 32102 иргэн эдгэрсэн бөгөөд 24 цагийн дотор 288 хүн эдгэрсэн үзүүлэлттэй байна. Хоногт долоон иргэн нас барж, нийт нас баралт 587 болжээ. Тус улсад одоогийн байдлаар 3 397 039 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3 264 308 иргэний хариу сөрөг гарч, 89247 иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 10795 хүн байгаа гэнэ.


URL: