ЭМЯ: Таван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

16080007745fd8250619a65

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговьд 1 илэрсэн байна.  Энэ нь ойрын хавьтлын тусгаарлагдаж байсан хүмүүсийн 2, 3 дахь шинжилгээнээс илэрсэн. Тодруулбал, 7-10 дахь хоногтоо илэрч байна.

Аймгуудаар авч үзвэл,

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 215
  • Орхон 25
  • Улаанбаатар 140
  • Дорноговь 32,
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 хэвээрээ байна.

Дотоодын халдвар 464, тусгаарлалтад 49, эрүүл мэндийн ажилчид 21 байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 917, эдгэрсэн 384, эмчлэгдэж байгаа 524 байна. Үүнээс 450 хөнгөн, 68 хүндэвтэр, 5 хүнд, 1 хүн маш хүнд байна” гэлээ.


URL: