Гурван настай хүү угаартаж нас баржээ

16080028415fd82d19d4c0e

Өчигдөр гурван настай хүүхэд угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 44 дүгээр байрны .. тоот айлд гал гарчээ. Тус айлын унтлагын өрөөний тавилгууд шатсаны улмаас 3 настай Д нь ил харагдах гэмтэл, шархгүй угаартсан байдалтай нас барсан байна. Тэрбээр 9 настай ах Ч-гийн хамт байжээ.

Мөн угаарын хоёр ч дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын .. тоотол 59 настай Н угаартсан, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Сургуулийн … тоотод 50 настай Э, 28 настай М, 23 настай Д, нэг сартай 4 нарын дөрвөн хүн угаартсан байна.

Уг хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.


URL: