Өндөр настнуудад нэг сая төгрөгийг олгохоор болов

Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийн хүрээнд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нд олгох шийдвэр гарсан байна. Монгол Улсын 2012 оны төсөвт суулгасны дагуу Хүний хөгжлийн сангаас бэлнээр олгох нэг сая төгрөгийг нийт 335 мянган иргэнд олгох ажлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар зохион байгуулах үүрэг хүлээжээ. Дээр нэр дурдсан 335 мянган иргэний 110 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үлдсэн нь ахмад настан юм байна.

Б.ДЭЛГЭР


URL:

Сэтгэгдэл бичих