Нэг гэрт байсан 7 хүн угаартжээ

16080853805fd96f8466437

Сүүлийн үед угаарын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Энэ сарын 14-нд гэр бүлийн 4 хүн угаартсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол өчигдөр нэг гэрт байсан 7 хүн угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 1-… тоотод хүн угаартсан дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад 37 настай эмэгтэй А, 32 настай эрэгтэй Э, 21 настай эмэгтэй Н, 32 настай эмэгтэй Д, 30 настай эрэгтэй Г, 34 настай эрэгтэй Э, 39 настай эрэгтэй У нарын 7 хүн угаартсан байдалтай байсан аж.

Тэд яаралтай эмнэлэгт хүргэгдэн, хордлого тайлах эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан байна.

Гэрт угаар мэдрэгч байгаагүй аж.


URL: