Ирланд Улсад амьдардаг гэр бүл төрөлх сумынхаа иргэдэд тусламж илгээжээ

ya9n1fts76v11

Коронавируст халдварын эрсдэлтэй байгаа энэ цаг үед нэг нэгэндээ үзүүлж байгаа чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үргэлжилсээр байна. Ирланд улсад ажиллаж, амьдардаг Батсүхийн Сарангэрэлийн гэр бүл найз нөхдийн хамт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрөлх Лүн сумынхаа амьдрал ахуй нь хүндэрч байгаа 11 өрхөд нүүрс, гурил, будаа, ургамлын тос, сүү зэргийг багцлан сэтгэлийн дэм болгон хүргүүлжээ. Тус 11 өрхийг сонгохдоо төрөөс ямар нэгэн халамж, дэмжлэг авдаггүй, бор зүрхээрээ амьдралаа авч яваа иргэд болон ганц бие настай хүмүүсийг сонгосон байна.

131424339_3573901142659464_5126081453373086085_n Ирланд Улсад амьдардаг гэр бүл төрөлх сумынхаа иргэдэд тусламж илгээжээ

131669567_3573901282659450_9010491027184022771_n Ирланд Улсад амьдардаг гэр бүл төрөлх сумынхаа иргэдэд тусламж илгээжээ

131378371_3573901152659463_2769139001845954823_n Ирланд Улсад амьдардаг гэр бүл төрөлх сумынхаа иргэдэд тусламж илгээжээ

Төв Аймаг Хэвлэл мэдээллийн алба


URL: