БЗД-ийн иргэд өнөөдрөөс дараах хуваарийн дагуу шинжилгээнд хамрагдаж эхэлнэ

16084829305fdf80724c9d9

Баянзүрх дүүрэгт шинэ голомт бүртгэгдсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс дүүргийн хэмжээнд 90 мянган иргэнээ шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ 19 цэг дээр 09.00-17.00 цагийн хооронд шинжилгээ авах юм.

Шинжилгээнд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажилладаг иргэд болон халдвар олноор илэрсэн хороо, өвчлөх эрсдэлтэй суурь өвчтэй иргэдийг нэн түрүүнд хамруулах аж.

Иргэн та шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг БЗД-ийн онцгой комиссоос мэдээлж байна.

Мөн хэддүгээр хорооны иргэд хэзээ, хаана очиж шинжилгээ өгөхөө харахыг хүсвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.


URL: