Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна

 16086394385fe1e3ce7e57d

Засгийн газар өнгөрсөн даваа гаригт ээлжит бусаар хуралдаж, Улаанбаатарын иргэдийг энэ сарын 23-ны 06.00 цагаас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр өнөөдөр 06.00 цагаас эхлэн нийслэлчүүд хатуу хөл хорионд шилжиж байна.

Харин 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдах юм. Хатуу хөл хорио ирэх оны нэгдүгээр сарын 6-наар дуусгавар болно. Тухайн үед нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөл хориог сунгах эсэхээ шийднэ хэмээн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн билээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар улсын хэмжээнд 1006, дотоодын халдвар 544 байна.

Хөл хорионы үед ажиллах 15 салбарын жагсаалтыг хүргэж байна.


URL: