“Энхсаран” сувиллаас халдвар тархсан хэргийг АТГ-д шилжүүлжээ

unnamed (1)

“Энхсаран” сувиллаас халдвар алдагдсан асуудлыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгаж эхлээд байсан билээ. ЭМЯ болон холбогдох байгууллагын 10 гаруй хүнийг шалгаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлж байв.

Тэгвэл уг асуудал АТГ-т шилжжээ. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар саяхны нэгэн ярилцлагын үеэр дурджээ. Тэрээр “Нэгдүгээрт, дотор нь ажиллаж байсан ЭМЯ, онцгой комиссын хүмүүс. Мөн “Энх саран” сувиллын ажилтнуудын зарим нь тэнд тусгаарлагдаж байгаа хүмүүст гаднаас ямар нэгэн байдлаар эд зүйл оруулж өгсөн тохиолдлууд гарсан байна гэж би ойлгосон. Тэр байтугай архидан согтуурсан, нийлж сууж байгаад бөөндөө лайв хийсэн ийм зүйл эхний байдлаар тогтоогдож байгаа юм билээ. Олон нийтийн дунд дэгдсэн цуурхал шиг хятадууд санаатай халдвар хамгааллын дэглэм зөрчиж, тарааж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан зүйл бол одоогийн хэрэг бүртгэлтээр харагдахгүй байгаа. Илүү гүнзгийрүүлж шалгаж байгаа байх” гэжээ.

Уг асуудлыг АТГ-т шилжүүлж байгаа нь авлигын шинж чанартай үйлдэл гарсан гэсэн үг. Нэг ёсондоо халдвар хамгаалал сахиулж байсан төрийн албан хаагчид авлигын хэрэгт холбогдсон байж болох нөхцөл харагдаж байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

 


URL: