Их Британид хувьссан коронавирусний өөр нэгэн хувилбар илэрчээ

712-16087714285fe3ea3929f1c

ӨАБНУ-аас зөөвөрлөгдөн ирсэн хувьссан коронавирусний өөр нэгэн хувилбараар халдварласан тохиолдол Их Британид бүртгэгджээ. Дахин нэг мутант вирус илэрсэнтэй холбоотойгоор Их Британи хөл хориогоо чангатгаж байна.

Тухайлбал, Английн өөр хэд хэдэн дүүрэг 12 дугаар сарын 26-наас хязгаарлалтын хамгийн хатуу буюу дөрөвдүгээр түвшинд шилжих аж.
“Хувьсан өөрчлөгдсөн коронавирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хөл хорионд олон сая хүнийг хамруулна. Бидний хувьд 2020 он хүнд жил байсан гэдгийг мэдэх ч бид бууж өгч болохгүй. Шинээр илэрсэн вирус өмнө нь ӨАБНУ-д бүртгэгдэж байжээ. Энэ вирус нь өмнөхөөсөө илүү халдварлах чадвартайгаас харахад илүү их хувьсан өөрчлөгдсөн байж магадгүй юм” хэмээн Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ярьжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: