Хөвсгөлийн хадан хясаанаас хүн унаж, нас баржээ

9654

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт хадан хясаанаас хоёр хүн унаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, тус аймгийн Цагаан-Уул сумын нутаг байх  Их-Азарга гэх нэршилтэй хадан хясааны доороос хоёр хүний цогцос олджээ.

Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Цагаан-Уул сумын харьяат 39 настай эмэгтэй болон 25 настай эрэгтэй нарын цогцос болох нь тогтоогджээ.

Энэхүү хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар ажиллаж байна. Хэргийн дэлгэрэнгүйг бид эргэн мэдээлнэ.


URL: