“Карантинд 21 хоног” карантилагдаж буй Монголчуудыг байлдан дагуулж байна

132202399_1356139641415390_352112759972568080_o

Шинэ жилийн баярыг угтан Монголын урлаг соёлын салбарынхан үзэгчдэд хүргэх бүтээлдээ хэдийнээ ханцуй шамлан орж, чанартай бүтээлүүдээ туурвин гаргасаар байгаа билээ. Энэ хүрээнд манай сайтын зүгээс уншигч та бүхэнд шинэ жилийн баярын өдрийг аз жаргал, инээд хөөр дүүрэн угтахад туслах “Карантинд 21 хоног” кино контентийг ОНЦЛОН хүргэж байна.  Шинэ оны босгон дээр үзэгчдийн мэлмийг баясган, дархлааг дэмжих дараах бүтээлийг Хүлэгү пикчерс болон Номадиа пикчерс хамтран  гаргажээ.

133238917_389670532316444_7632456186724316145_n

Энэхүү бүтээл нь дэлхийн өнцөг булан бүрт карантилагдаж буй нийт Монголчууддаа зориулан туурвисан нь уншигч та бүхэнд онцлон хүргэх болсон хамгийн том шалтгаан байлаа. Карантинд 21 хоног кино контентод мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид хамтран нэг дор тоглосон нь хамгийн онцлог байсан юм.

Карантинд 21 хоног кино контентийн дүрүүдэд Г.Алтаншагай, Ө.Мөнх-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр, Р.Адьъяа, Ц.Ганбаяр, Х.Манлайбаатар, Л.Сөрөлт, Т.Баттулга, Туслах дүрүүдэд Э.Батхүү, С.Баттулга, М.Тогтохжаргал, А.Туяа, Х.Намуун, Б.Гэрэлтуяа зэрэг Монголын урлагын салбарт  хэдийнээ байр сууриа тодорхойлсон мэргэжлийн хамт олон тогложээ.

133051106_1350262131993528_4269641331034900971_n

Харин уран бүтээлийн Ерөнхий Продюсер Н.Отгонбат, Гүйцэтгэх продюсер Х.Манлайбаатар Г.Алтаншагай Ерөнхий найруулагч С.Баттулга, Найруулагч Ө.Мөнх- Эрдэнэ, Зохиолч Ө.Мөнх-Эрдэнэ Анхбаяр, Ерөнхий зураач О.Бат-Эрдэнэ нар ажиллажээ. Мөн Ерөнхий зураглаачаар Х.Бөхтулга Г.Батбаяр, Хувцасны жижиг хэрэглэлийн зураач Х.Ариунгэрэл, гэрэлтүүлэгчээр Л.Эрдэнэбулган, дууны найруулагч  Б. Оргилбаатар, Инженер Б. Бат-Идэр, Туслах зураглаач Н.Чимэд, М.Сайнбаяр, Туслах найруулагчаар Б.Эзэнбат, Нүүр хувиргагч М.Баясгалан Зургийн дарга Х.Манлайбаатар зэрэг мэргэжлийн баг бүрэлдэхүүн уг бүтээлийн хойно ажилласан нь үнэхээр уг уран бүтээлийн чанар чансааг харуулж байна.

Түүнчлэн уг “Карантинд 21 хоног” кино контент нь энэ сарын 26-нд Юнивишн, Лүүктв, ДДиштв зэрэг бүх IPTV-д орж үзэгчдийн хүртэл болсон юм. Мөн цацагдсан цагаасаа хойш хэдийнээ үзэгчдийг байлдан дагуулж үзэлт сайтай кинонуудын тоонд багтсан гэнэ шүү.


URL: