Баянзүрх дүүргийн Баганат хорооллын 411-р байрыг тусгаарлалтад авчээ

133808452_163254618883432_5143376826064373276_n

Өнөөдөр /2020.12.29/ 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8-р хорооны Баганат хорооллын 411-р 1-р орцыг тусгаарлалтад авчээ. Иргэдийн мэдээлсэнээр уг байрны иргэнээс урьдчилсан байдлаар коронавирусийн халдвар илэрсэн аж. Ийнхүү тус байрны нэгдүгээр орцыг бүхэлд нь тусгаарлалтад авч нийт оршин суугчдаас шинжилгээ авжээ. Шинжилгээ хариу 24-48 цагийн дараа гарах аж.


URL: