Таван толгой түлш ХХК-д МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

134507602_245425677186114_7599406772024495829_n

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар “Таван толгой түлш” ХХК-ийн хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолойн талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.

 Шинжлэх ухаан, инноваци, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалд үндэслэн иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний үнийг Засгийн газраас 75 хувь бууруулсныг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд дулаан өвөлжихөд дэм болж, дутах амьжиргаанд “лан” нэмж, бодит үр нөлөөлөлтэй ажиллаж буй та бүхэнд түмэн олны өмнөөс талархах сэтгэлийн үүднээс “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.


URL: