Тайпэй хотын зөвлөлийн гишүүн асан авлигын хэргээр ял сонслоо

99597f8605326881240f27164915690dТайпэй хотын зөвлөлийн гишүүн асан Лай Су-Жуг 2013 онд үйлдсэн авлигын гэмт хэрэгтэй холбогдуулан Тайваний дээд шүүхээс 12 дугаар сарын 23-ны өдөр буруутай гэж шийдвэрлэлээ.

Дээд шүүхээс Лай Су-Жуны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож доод шатны шүүхээс шийдвэрлэсэн хорих ялыг хэвээр үлдээжээ. Гэмт хэргийн замаар олсон 35.460 ам.долларыг түүнээс мөн хураан авсан байна.

2013 онд Тайпэйн прокурорын газраас Лай Су-Жуг яллагдагчаар татсан бөгөөд 2014 онд Тайпэйн дүүргийн шүүхээс түүнийг Тайпэй хотын төмөр замын буудлын ойролцоох газарт Тайпэй ихэр цамхаг барих төслийг шалгах явцад давуу байдал олгож  “Тайпэй Гэйтвэй Интернэшнл” корпорациар удирдуулсан бүлэглэлээс хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон юм.

Лай Су-Жу нь тухайн үед хотын зөвлөлийн гишүүний хувьд Тайпэй хотын Шуурхай тээврийн системийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн төслийг хянах үйл ажиллагааг хэрэгжүүлж байжээ. Шүүхээс Лай Су-Жуг 1 сая тайвань долларын хахууль авсан хэрэгт гэм буруутайд тооцож ял оноосон байна.

Дүүргийн шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноосон боловч Лай Су-Жу шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс түүнд 9 жилийн хорих ялыг 2016 онд оногдуулжээ. Гэвч Лай Су-Жу дээд шүүхэд гомдол гаргасны дагуу түүний хорих ял 7.5 жил болж буурсан байна.

Лай Су-Жу өмнө нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн үйл ажиллагаанаас олсон орлогыг нуун дарагдуулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан боловч гэм буруутай нь нотлогдоогүй байна.


URL: