Коронавирусийн халдварын оноштойгоор ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 76 настай иргэн нас баржээ

амбасэлмаа-1000x600

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өгөхдөө ХӨСҮТ-д коронавирусийн  оноштойгоор эмчлэгдэж байсан 76 настай иргэн  нас барлаа хэмээлээ.  Түүнчлэн тус иргэн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдалтай, доод мөчний судасны бөөгнөрөлтэй, архаг хууч өвчтэй эмчлэгдэж байсан байна.

Мөн 76 настай уг иргэн эрэгтэй бөгөөд коронавирусийн халдвар аван ХӨСҮТ-д ирэн 5 хоног эмчлэгдэж байсан байгаад нэгдүгээр сарын 4-ны өдөр нас барлаа.


URL: