Хонконгт сонгууль зохион байгуулсан хэргээр олон тооны хүнийг баривчлав

policehonh

Өнөөдөр өглөө Хонконгт Хотын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр олон тооны сөрөг хүчний идэвхтнүүд баривчлагджээ. Баривчлагдсан хүмүүс нь бүгд өнгөрсөн долдугаар сард болсон анхан шатны сонгуультай холбоотой аж.

Хонконгийн нэрт идэвхтэн Бенни Тайг цагдаа нар баривчлах үеэр
Хонконгийн нэрт идэвхтэн Бенни Тайг цагдаа нар баривчлах үеэр

Тухайн үед Хятадын Засгийн газраас ”Гаднын хүчний дэмжлэгтэйгээр сөрөг хүчний бүлэглэлүүд, удирдагчид “анхан шатны сонгууль” гэгчийг зохион байгуулахаар зориуд төлөвлөгөө боловсруулсан нь өнөөгийн сонгуулийн тогтолцоонд ноцтой өдөөн хатгалга болж, Хууль тогтоох зөвлөлийн шударга ёс, шударга ёсонд ноцтой хохирол учруулж байна гэж үзэж илт буруушааж байв.   Энэхүү үндэслэлээр өнөөдөр өглөө Хонконгийн цагдаа нар сонгуульд нэр дэвшигчдийг баривчилж, хот даяар иргэдийн гэрт, мөн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хуулийн фирм рүү дайран оржээ.  Хонконгийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Жон Ли сэтгүүлчдэд ярихдаа “Цагдаа нар зөвхөн анхан шатны сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийг баривчилж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа сонгогчдоос ангид өрнөх болно” гэж мэдэгдсэн байна.

Баривчлагдсан хүмүүсийн дунд нэр бүхий хууль тогтоогчид, идэвхтнүүд, дүүргийн зөвлөхүүд олон байгаа аж. Мөн Анхан шатны санал асуулгад тусалж байсан Америкийн хуульч Жон Клэнсиг баривчилсан талаар түүний хамтран зүтгэгч Жонатан Мэн мэдээлсэн байна.  Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд ”онц ноцтой” хорлон сүйтгэсэн этгээдэд бүх насаар нь хорих эсвэл 10-аас доошгүй жилийн хугацаагаар хорих ял, бусад хүмүүст 3-аас 10 жилийн хорих ял оноох тухай заасан байдаг. Хуулийн дагуу жагсаалд оролцогчдыг шийтгэх магадлал өндөр байна.

Эх сурвалж: CNN


URL: