НББХ: Зайнаас ажилласан гээд цалин хөлсийг багасгахгүй, нэмэлт зардал гарвал ажил олгогч хариуцна

01ef1eaa-59bf-44a2-8fbf-9422be6e11d3

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Төсөлд хөдөлмөрийн харилцааг тодорхой заасны зэрэгцээ гэрээ байгуулах, долоо хоногт ажиллах илүү цагийн хязгаар 16 цаг, ажилтнуудын цалин хөлсийн мэдээллийг сар бүр бичгээр өгөх зэрэг нарийн зохицуулалтыг тусгажээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хөдөлмөрийн арай өөр харилцаа, нөхцөл байдал үүсээд байна. Ийм нөхцөл байдлын үед хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулах вэ. Энэ талаар ямар зохицуулалт шинээр тусгагдсан бэ” гэдгийг тодруулав.

0b3e6094ce975bf522a58ac4d9f6f07419f09268 НББХ: Зайнаас ажилласан гээд цалин хөлсийг багасгахгүй, нэмэлт зардал гарвал ажил олгогч хариуцна

Энэ талаар ажлын хэсгээс хариулт өгөхдөө “Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээг тодотгож, тусад нь зүйл анги болгож оруулсан. Мөн гэрээсээ болон сонгосон байршилд ажиллах, ажлын бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ гэсэн асуудлууд цоо шинээр бий болсон. Зайнаас ажилласан гээд цалин хөлсийг багасгахгүй, зайнаас ажиллаж байгаатай холбогдуулж нэмэлт зардал гарвал ажил олгогч хариуцна” гэсэн юм.

Хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан бөгөөд ажлын цаг дууссан тул хэлэлцүүлгийг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.


URL: