Хүнсний дэлгүүр дээрэмдсэн хэрэг гарав

5ff67312b7d12

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр дээрэмдсэн хэрэг өчигдөр орой, 1 дүгээр сарын 6-ны 20.00 цагт гарсныг ЦЕГ-аас мэдээллээ.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очиж шалгахад 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг эрэгтэй, 60 настай, Н-ийг ажиллаж байхад 20 орчим насны залуу орж ирэн айлган сүрдүүлж, өдрийн орлогыг нь дээрэмдэж зугтаасан хэрэг үйлдсэн байна.

Хэргийг дүүргийн цагдаагийн III хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд тэнэмэл байдлаар амьдардаг эрэгтэй, 21 настай, О гэгч үйлдсэн болохыг тогтоож илрүүлэн шалгаж байна.


URL: