БГД-т хэсэгчлэн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг 70-80 хувь хүртэл хязгаарлана

136407849_147386940513415_7301232564700194786_o
Өчигдөр шөнө буюу нэгдүгээр сарын 7-оос 8-ны шилжих шөнө Баянгол дүүргийн Засаг даргийн удирдамжаар 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээ зохион байгуулах ажлыг хийхээр болсон. Өөр хэлбэл коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлууд БГД-т байрлах хэд хэдэн үйлчилгээний газрууд болон орон сууцуудаар явсан нь маршрутаар тогтоогдсон тул нэгдүгээр сарыг 11-ныг хүртэл хэсэгчлэн хязгаарлалт хийхээр болсон. Иймд Баянгол дүүргийн шуурхай штабаас шуурхай ажиллан хэсэгчлэн хөл хорио тогтоосон байршлуудад 300 хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг ажиллуулж байр тус бүрээр явж иргэдийг PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн. Ингэснээр БГД-т гарсан халдварын тархалтыг 70-80 хүртэлх хувь бууруулах боломжтой хэмээн үзжээ.
Хязгаарлалт тогтоосон 5 болон 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр болон эмийн сан, эмнэлэгийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа бөгөөд шинжилгээнд 5,6-р хорооны бүх иргэдийг хамруулах аж.  Харин илрүүлгийн тандалт, шинжилгээг авч дууссаны дараа ариутгал халдваргүйтгэл бүрэн хийх аж.

URL: