Ө.Батцэцэг олон улсын шүүгчдийн жагсаалтад нэрээ бичүүллээ

136764061_4051952704838489_8202380069851065074_o-1024x683

Монголын хөлбөмбөгийн холбоо(МХБХ)-ны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) туслах шүүгчийн зэрэглэлтэй болж, 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүллээ.

Ө.Батцэцэг нь МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг. Монголоос Б.Хаш-Эрдэнэ талбайн шүүгч, Э.Галбадрах, Э.Ариунболд, Ө.Батцэцэг туслах шүүгч, Р.Жаргалсайхан футзалын ОУХБХ-ны шүүгчээр олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдэж байна.


URL: