Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас халдвар илэрчээ

16102511305ffa7b7aec658

  Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 21 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагчаас халдвар илэрсэн. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 409 боллоо.

Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас илэрлээ. Үлдсэн нь 19 нь шинээр үүсээд байгаа кластер голомтуудаас бүртгэгдсэн. БГД-ийн 6 дугаар хороо 65, 12 дугаар байрны 8 хүнээс, Мөнххада компанийн 1 ажилтан, гэр бүлийн 4 хүнээс, “Ачтан” эмнэлгийн нэг ажилтан, гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. Гэр бүлийн 1 хүн нь “Сонгдо” эмнэлэгт лабораторийн эмчээр ажилладаг. Тиймээс “Сонгдо” эмнэлгийн эмч, ажилчид, зааланд үйлчлүүлж байсан 160 хүнээс шинжилгээ авч, шинжилгээ үргэлжлэн явагдаж байна” гэлээ.


URL: