Дэлхийн банк Монгол Улсын нийт өрийг 3 дахин өссөнийг анхаарууллаа

2c597ba32bbf61d7173aa5a3d853b697

Covid-19 цар тахал Монгол Улсын эдийн засагт нэгдүгээрт, төлбөрийн тэнцлийн сувгаар, хоёрдугаарт, орлогын сувгаар, гуравдугаарт, зээлийн сувгаар тус тус нөлөөлсөөр байна. Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.2 хувиар агшсан гэж таамагласан нь өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан таамгаас 4.7 нэгж хувиар доошлуулсан үзүүлэлт юм. Энэ онд манай улсын эдийн засгийг 4.3 хувиар өснө гэж таамагласан нь өмнөх таамгаас 0.6 нэгж хувиар доошлуулсан дүн болов.

Эдийн засгийн идэвхжил буурч, нийгмийн халамжийн зарцуулалт нэмэгдсэнээр бүс нутгийн Засгийн газруудын өрийн хэмжээ өсч буйг онцлон тэмдэглэсэн байна. Тухайлбал: Монгол, Малайз, Лаос зэрэг орнуудын Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 60 хувь давжээ. Дэлхийн банкнаас Монгол Улс, БНХАУ-д төр, хувийн хэвшлийг багтаасан нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг гурав дахин өндөр болсныг анхааруулсан байна.

Эх сурвалж: shuurhai.mn


URL: