Их аварга өөр шигээ Их аваргыг “төрүүлнэ”

Монгол түмний омогшил болсон сумогийн Их аварга Д.Дагвадорж сумогийн түүхэнд гуравт эрэмбэлэгддэг нэгэн. Түүгээрээ ч Их аварга хийгээд Монгол түмэн омогшдог. Дэлхийд энтэй Их аварга Д.Дагвадоржийн “Их аварга” болсных нь 10 жилийн ой энэ жил тохиож буй.

Японы үндэсний бөх сумо нь ч гэсэн үе үзэгчгүй болж үзэгчдийн суудал нь хоосрох тэр л үед Их аваргын уран гоё барилдаан олон мянган сумо сонирхогчдыг үзэгчийн суудалд уях болсон билээ. Тиймдээ ч аархуу, омгорхуу Их аварга Аса-д япончууд хайртай байдаг. Дэлхийг нэгэн үе байлдан дагуулж асан Их аварга Д.Дагвадорж өөр шигээ Их аваргыг төрүүлж сумогийн их түүхийг эвдэхийг хүсдэг хийгээд хүслээ биелүүлнэ гэдгээ саяхан монгол түмэндээ дуулгалаа.

Бас үндэсний бөх рүү хэзээ ч урвахгүй гэдгээ ил шулуухан хэлээд авна лээ. За ямартай ч Их аваргыг энэ жил наадамд зодоглоно, зодоглохгүй гэж хоёр хуваагдах үзэгчдийн таамаг нэг тийш шийдэгдэв бололтой.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих