Багш нар ирэх пүрэв гаригаас эхлэн хугацаагүй ажил хаяна

МҮЭХ-ныхон багш нарын цалинг энэ сарын 2 гэхэд нэмсэн байх шаардлагыг өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газарт хүргүүлсэн билээ.

Гэвч тэдний шаардлагын хариуг одоо болтол өгөөгүй тул багш нар тэмцлийн өөр хэлбэрт шилжихээр болсон талаар мэдээлэгдэж эхэллээ. Албан бус эх сурвалжууд багш нар ирэх пүрэв гаригаас эхлэн хугацаагүй ажил хаяхаар төлөвлөж байгаа гэнэ. Бид энэ талаар БСШУ-ы ҮЭ-ийн хорооны дарга Ж.Батзоригоос тодруулахад “Бид нэг сар хүлээсэн ч тодорхой хариу ирсэнгүй.

Иймд дахин тэмцэх шийдвэр гаргалаа. Энэ удаа тэмцлийн олон арга хэлбэрээс сонгож шат дараатайгаар тэмцэнэ. Ингээд тодорхой үр дүнд хүрэхгүй бол гуравдугаар сарын эхээр Ажил хаялтын түр хороогоо хуралдуулж, орон даяар ажил хаяхаар төлөвлөж байна ” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих