Эмнэлэг ХАЛДВАРЫН ГОЛОМТ болсон нь ердөө л ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ!!!

137251819_245692440253454_6860999151940338890_n

СХД-ийн Эрүүл мэндийн 14-р төвийн сувилагчаас ковидын халдвар илэрчээ. Түүнтэй хавьтал болсон Тус төвийн Дотрын тасгийн бүх эмч, сувилагч, асрагч, ажилтан, үйлчлүүлэгчдийг өчигдөр нэг нэгээр нь зочид буудалд тусгаарласан байна. Халдвар авсан сувилагч уг нь ажлаасаа чөлөөлөгдөн, ХӨСҮТ- рүү явж, гадуур ковидын шинжилгээнд ажиллаж байсан. Өнгөрсөн 2 дахь өдөр тэрээр “Хүний нөөцөөс дуудсан” гэсээр ажил дээрээ ирж, цалингаа бодуулан, эмнэлэгийн бүх давхаруудаар явж хүмүүстэй уулзсан байна. Үүний дараа сувилагчийн шинжилгээний хариу гарч, халдвартай нь тогтоогдонгуут 3 хоногийн дараа уг төвийн эмч, ажилтнуудыг тусгаарлажээ. Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд тус тасгийнхан өчнөөн хүнд үйлчилсэн байж таарна.

Тэр болгоныг олж илрүүлэх, тусгаарлах гээд бөөн ажил. Тусгаарлагдаж байгаа хүн нэг бүрийн ард ар гэрийнхэн нь бий. Нялх нойтон хүүхдүүд байна. Хамгийн гол нь энэ бол тус эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалтын алдаа гэж халдвар авсан эмч нарын ар гэрийнхэн үзэж байна. Халдварын голомтод ажиллаж, гадуур шинжилгээний багт явуулсан сувилагчаа эмнэлэг дээр дуудаж аваачсанд л асуудлын гол байгаа юм. Халдвар авсан сувилагч өөрийг нь үндсэн ажил дээрээ очиж болохгүй талаар ямар нэг зөвлөмж, журмыг ХӨСҮТ болон өөрийнх нь ажилладаг Эрүүл мэндийн төвийн удирдлагуудаас өгөөгүй байна. Бас нэг ноцтой зүйл нь халдвар гарсан СХД -ийн Эрүүл мэндийн 14-р төвийн даргыг он солигдох мөчид буюу 2020.12.31-ны 13 цагийн үед гэнэт ажлаас нь чөлөөлж өөр хүн томилжээ.

Шинээр томилогдсон хүн нь Д.Сумьяабазарын сонгогдсон тойрогт өрхийн эмчээр ажиллаж байсан нэгэн. Хотын дарга Д.Сумьябазарын шахалтаар оны сүүлийн өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л. Төмөрбаатар энэ томилгоог хийсэн гэж тус төвийнхөн хоорондоо ярьж байна .Мэдээж шинээр томилогдсон дарга хэн хаана ажиллаж байгааг мэдэхгүй байж таарна. Ковидын халдварын онцгой дэглэмийн. үеэр ядаж эмнэлэгийн дарга нарыг халж, сольж бужигнуулахаа болино уу? Сонгуулиар та нар ялсны хариуг ард түмэн , улс орноороо хохирч төлөх ёстой юу?

Сэтгүүлч Б.Отгон


URL: