“Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг хүний амь эрсэдсэн хэрэгт буруутгаж, дахин яллагдагчаар татахаар болжээ

161089908860045e902bd4e

 ”Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг дахин яллагдагчаар татахаар болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталж, түүнд танилцуулахаар болсон байна. Түүнийг болон тус компанийн зарим албан тушаалтнуудыг “Эко констракшн” компанийн баригдаж буй барилгад гарсан, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон хоёр осолтой холбогдуулан шалгаж, шүүхэд шилжүүлж байсан. Гэвч С.Нямдавааг “сугалж” яллах хангалттай баримт байхгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм.

Харин анхан шатны шүүх хэргийг хянаж үзээд, прокурорын шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргаж, давж заалдах шатны шүүх хэвээр баталжээ.

Тиймээс ”Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг яллагдагчаар татах тогтоол гаргаж, өөрт нь танилцуулахаар болсон аж.


URL: