Жилийн заслыг шинийн 15-ны дотор хийлгэвэл ашид буян арвантаа арвижин дэлгэрдэг

Бурхан багш 2500 жилийн өм­нө хүн төрөлхтнийг зовлонгоос гэтэлгэх, зовлонгийн үндэс шалт­гаа­ныг олохын тулд зургаан жи­лийн турш даяан хийн бясалгаж гэгээрлийн хутгийг олсон гэдэг. Бурхны номыг ёсоор нь бүтээ­вэл энэ болон хойт насны санасан хэрэг сэтгэлчлэн бүтдэг нигууртай хэмээдэг. Монголчууд бид бурхны ном сургаалд сүсэглэх, түүнийг гэр орондоо залж хүндлэн тахих, маани мэгзэм тэргүүтнийг унших, хурал номын газар ном айлдуулж буян хурааж ирсэн эртний заншил, дэг жаягтай ард түмэн. Жилийнхээ засал цээрийг шинийн 15-ны до­тор хийвээс ашид буян арвантаа арвижин дэлгэрдэг жам­тай гэж бурхны номд үздэг аж.

Дашчойлон, Бакула рин­бүү­чийн Бэтүб хийд сүсэгтэн олны хүсэлт захиалгын дагуу өдөр бү­рийн айлтгалд 100 гаруй төр­лийн  ном судрыг уншдаг бөгөөд шинийн нэгнээс 15-ны хооронд “Их ерөөл” хурж байгаа юм байна.  Хурал номыг даган баясахад тогт­сон үнэ тарифгүй, сүсэгтэн олон өөрийн сүсгээр хандив мөнгө өргөж хичнээн ч ном судар айлтгаж болох аж. Номын захиалгыг урьд өдөр нь авдаг бөгөөд маргааш нь 09 цаг,14 цагт тус тус хурж өргөн олны жилийн засал, барцадыг гэтэлгэн буян номыг хураадаг. Дашрамд сонир­хуу­лахад манай Гандан бу­сад хийдүүд зарим номын нэрсийг олон янзаар нэрлэдэг байна. Ту­хайл­­бал: Цагаан шүхэрт (Сэдэд, Дугар), Моломнамсүм (Дүншиг, Санжидмолом, Санжаа гүнлаа), Чогжү мүнсэл (Аян замын ерөөл), Гурван гүрэм (Цагаан шүхэрт, Ногоон дарь эх, Ширавнямбуу), Санжидмолом (Ерөөлийн хаан) гэх мэт.

Зарим номын тайлбараас дурдвал: Цагаан шүхэрт-хэл амыг хаахад, Молом­нам­сүм-бурхан бо­лоо­чийн хойтын буянд, Чогжү мүнсэл-аян замд саадгүй явахад, Гурван гүрэм-үхээрээс бузартах, хулгай дээрэмд өртөх, гай барцад зэргийг арилгадаг байна. Усан луу жилд үхэр, луу, хонь, нохой жилтэй хүмүүс тусгайлан засалтай тул өөрсдөө биеэр ирэн засал номоо хийлгэх хэрэгтэй гэнэ.

Нархажид сүмийн дүйцэн хурал: Шинийн найман

-Насны бүтээл Цагаан дархи, Манла, Цэнд хурна. Энэ ном нь насанд цөв орох, эд барагдах шалтгаанаас гэтэлгэнэ.

Шинийн арванд

-Ханд цээжү буюу дагнисын бүтээлээр их хөлгө­ний нууц тарни шим болох Лүйжин цогчид хурна. Гэр бүлийн хоорон­дын засал, айлын гал голомтыг дэвжээж үйлс хийморийг сэргээн барцад саадыг арилгах нигууртай.

Шинийн арван таванд

-Ногоон Дарь эхийн бүтээл хурна. Энэ номыг хуруулбал үйлсийг тэгшилж, эд баялаг, нас буян, хань, үрийн даллага авахуулна.

Шинийн хорин таванд

-Нар хажид бурхны бүтээлийг хурна. Эд баялгийн бумбыг бүтээж энэ хой­тын аврал буяныг даатган хурах аж.

Шинийн хорин есөнд

-Жамс­ран, Дүртэд дагва сахиус тахиж цогчид өргөн, догжир гаргана. Хэл ам, хэрүүл тэмцэл, архи болон бусад ад донг амирлуулах заслыг хурна. Нар хажид сүмийн сүлд дуудах өдрүүд: Даваа гаригт-нохой жил­тэн, мягмарт-могой морь, лхагва гаригт-хулгана гахай, пүрэв гаригт-бар туулай, баасан гаригт-хонь, бич, тахиа, бямба гаригт-үхэр, нямд-луу жилтэй хүмүүсийн сүл­дийг дуудаж байгаа юм байна. Нар хажид сүмд жилийн засал номоо хийлгэвэл 25-35 мянган төгрөгийн үнэ ханштай аж. Зурхайчдын хэлж буйгаар хүн бүр төрсөн он сараараа өөр, өөр засал ном хийлгэх хэрэгтэй боло­хоор заавал очвол зохистой гэнэ. Харин зайлшгүй хийлгэх хэрэгтэй гэх зарим номуудаас дор дурдъя. Эхнэр, нөхөр хоёр тухайн жилд нэг суудалд суусан бол салгуулах ёстой.

ГАЛД СУУВАЛ шүр, зэс болон улаан өнгийн хувцас бүү ав. Өвс шарлах цагт болгоомжил. Алс хол, нэн ялангуяа баруун зүгт явахыг тэвч. Улаан юм, Цэнд уншуул.

ШОРООНД СУУВАЛ алт болон эрдэнийн зүйл, бурхан тахилын хэрэгсэл бүү ав. Жалгын ам харлах цагаар баруун хойд зүгт, нэн ялангуяа хэрүүл тэмцэлтэй газар явахыг тэвч. Сундуй уншуул. Настай эмэгтэй хүний анхаарах хатуу суудал тул засалд хичээ.

ТӨМӨРТ СУУВАЛ төмөр мэс­ний зүйл бүү ав. Ус хөлдөх цагаар хойд зүгт төмрийн дарханы газар болон оршуулгын газар явахыг тэвч. Нанжад, Ча Сүм уншуул.

ОГТОРГУЙД СУУВАЛ олс дээс, татлага сур бүү ав. Газар хөхрөх цагаар зүүн хойд зүгт, нэн ялан­гуяа эмэгтэй хүний оршуулганд орол­цох, явахыг тэвч. Алтангэрэл, Ширнэн уншуул.

УСАНД СУУВАЛ бөөгийн эдлэл болон хар өнгийн эд зүйл бүү ав. Гол ус гэсэх цагаар зүүн зүгт явахыг тэвч. Алтангэрэл, Дорж­нам­жим уншуул.

УУЛАНД СУУВАЛ хуврагийн хувцас болон эд хэрэгсэл бүү ав. Газар хөлдөх цагаар зүүн урагш явж, агуй хонгил газраар орох болон хүний хар хэл амнаас сэр­гийл. Жадамба, Хамчуннагбо ун­шуул. Настай эрэгтэй хүний ан­хаа­рах хатуу суудал тул засалд хичээ.

МОДОНД СУУВАЛ сүх, харуул зэрэг хэрэгсэл авах болон му­жаа­ны газар бүү оч. Ургаа мод гөлөг­лөх цагаар өмнө зүгт явахыг тэвч. Нити, Донба Жанбийн До уншуул.

ХИЙД СУУВАЛ агуй хонгилд суухаас сэргийлж, цоохор сав суулга бүү ав. Үр жимс боловсрох цагаар баруун урд зүг руү, нэн ялангуяа найр хуримын газар очихыг тэвч. Нити, Сэдэд уншуулах ёстой юм байна.

ИНГЭЭД ХИЙДҮҮДЭД УНШИЖ БАЙГАА ЗАРИМ НИЙТЛЭГ НОМЫН ҮНИЙГ ХҮРГЭЕ

Түвдэнпэлжээлин хийд

1. Алтангэрэл 500 төгрөг

2. Ариунсан 500 төгрөг

3. Алтангэрэл даллага идээтэй 2500 төгрөг

4. Барчид лхамсэл 500 төгрөг

5. Банзрагч 500 төгрөг

6. Бэрэнчимбу до 500 төгрөг

7. Бумчин 500 төгрөг

8. Бурхны аравнай 500 төгрөг

9. Бурхан багшийн налчиг 500 төгрөг

10. Балган донаа сэржим 1000 төгрөг

11. Баянзүрх хайрханы сан сэржим 1000 төгрөг

12. Ганжуур 5000 төгрөг

13. Гурван гүрэм 2000 төгрөг

14. Галын сан 500 төгрөг

15. Говийн Лхасэржим 1000 төгрөг

16. Дорж жагжиа 500 төгрөг

17. Жадамба 500 төгрөг

18. Загд зүсэм 500 төгрөг

19. Их манал 4000 төгрөг

20. Лүйжин 10000 төгрөг

21. Мэнгэ засах 500 төгрөг

22. Маанийн ерөөл 500 төгрөг

23. Ногоон дарь эх сэржим 1000 төгрөг

24. Хийморийн сан 500 төгрөг

25. Ширнэн дүдэг 35000 төгрөг

26. Шишэд засал 1000 төгрөг

27. Сундуй 500 төгрөг

28. Сундуйн жүд 1000 төгрөг

29. Дөрвөн уулын сан 500 төгрөг

30. Дөрвөн уулын сан сэржим 500 төгрөг

31. Арван хангал 2000 төгрөг

32. 1000 цагаан шүхэрт 5000 төгрөг

33. 1000 ногоон дарь эх 5000 төгрөг

34. 1000 Манал 5000 төгрөг

35. 1000 Цэнд 5000 төгрөг

Гандантэгчинлэн хийдийн бадма Ёго дацан буюу Гэсэр хийд

1. Алтанганжуур 10000 төгрөг

2. Данжуур 5000 төгрөг

3. Алтангэрэл 500 төгрөг

4. Алтангэрэлийн даллага 500 төгрөг

5. 13 сан 500 төгрөг

6. Арван хангал  1500 төгрөг

7. Ариун сан 500 төгрөг

8. Аюуш 200 төгрөг

9. Аян замын ерөөл 500 төгрөг

10. Бумчин 500 төгрөг

Ж.БАЯРСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих