Виртул үзэсгэлэнгээр зочилж Хятад улсын инновацийн шилдэг бүтээлүүдийг үзээрэй

Screenshot_21

Инновацийн сайн сайхан амьдрал соёл аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээс Хятад орны соёлыг шингээсэн аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан 500 гаруй шилдэг бүтээлүүдийг үзэх боломжтой.

Уг үзэсгэлэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.

1. Хятадын орны онцлогтой аялал жуулчлалын барааны уралдаанд шагнал хүртсэн бүтээлийн үзэсгэлэн

 Screenshot_19

Аялал жуулчлалын барааны солилцоог өргөтгөх зорилгоор уг үзэсгэлэнг олны хүртээл болгож байгаа юм. Үүнд: аялалд хэрэглэх зүйлс, уран дархны бүтээл, амтат хүнс,  зэрэг хятад улсын соёлыг шингээсэн бүтээгдэхүүний зураг багтсан байна.

2. Өвөр Монголын орчин үеийн инновацийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Screenshot_22

Өвөр монголын орчин үеийн инновацийн бүтээгдэхүүний онцлог нь ил тод,  шинэлэг дизайнтай, олон янзын хэлбэртэй байдаг байна. Уг үзэсгэлэн нь ӨМӨЗО-ны соёл аялал жуулчлалын танхим 2020 оны “Өвөр монголын уламжлалт технологи орчин үеийн инновацийн тусгай үзэсгэлэнгээс шалгаруулсан шилдэг бүтээлүүдийг үзүүлэх юм. Үүнд гар урлал, уран зургийн бүтээл, оффисын хэрэглээний зүйл, ваар шаазангийн урлаг зэрэг орно.

3.       “Монгол морины зориг санааг хөгжүүлэх” инновацийн дизайны уралдааны шагнал хүртсэн бүтээлийн үзэсгэлэн

Screenshot_20

Өвөр монголд дээрх уралдааныг 2019 онд зохион байгуулсан байна. Тэрбээр  энэхүү үзэсгэлэнгээр монгол морины зориг санааны татах хүчинг харуулж, монгол морины инновацийн аж үйлдвэрийн хөгжлийг ахиулахыг зорьсон бүтээлүүдээ та бүхэнд хүргэх юм.  Уг үзэсгэлэн морины соёлын өлзийт амьтан, дижитал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон ангит уран сайхны кино, хүүхэлдэйн кино, бүтээгдэхүүний дизайн, хавтгай харааны сэрэл, хувцас гоёлын дизайн зэрэг хэсгүүдээс бүрджээ.

https://720yun.com/t/d3vkc9iy0qm?scene_id=62191588


URL: