Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нийгэмд хямрал үүсгэлээ

ada78f74e0fe36bbea383ec4eb8b0452

Дөнгөж төрсөн эмэгтэйн төлөөх хүнлэг ёсны тэмцлийг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан улстөржүүлснээс болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулсан.
Үүнээс үүдэн шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж буйгаа эрх баригч намынхан мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн бариад байгаа. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулалгүй гацаалаа. Үүнийгээ ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга “битон” Ганбатаар дамжуулан илэрхийлэв.
Цар тахлын халдвар тархаж, энд тэндгүй хязгаарлалт, хөл хориотой байгаа үед нэг хоногийн өмнө ч гэсэн Ерөнхий сайдыг томилж, засаг төрийг эзэнтэй болгох шаардлагатай байгаа. Гэтэл ийм үед Босоо Ганбаа өлсөж, бослого тэмцэлд турхирагчид улаан дээр эргэлдэх элээ шиг Төв талбайгаар эргэлдэж буйд Ерөнхийлөгч Х.Баттулгын гацаалт шууд нөлөөлж байна

URL: