ОХУ-д болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон мянган хүн баривчлагджээ

712-16121469886017633d4a17c-(2)МОСКВА. /Коммерсант/. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжсэн арга хэмжээний үеэр баривчлагдсан хүний тоо таван мянга давжээ.

Зөвшөөрөлгүйгээр явуулсан жагсаал цуглаан ОХУ-ын хотуудад ням гарагт болсон тухай хүний эрхийг хамгаалах  «ОВД-Инфо» хэмээх байгууллага мэдэгдсэн байна.
Москва хотын цагаар 22:40 цагт 5021 хүн баривчлагдсан бөгөөд энэ нь ОХУ-д болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хамгийн олон хүнийг баривчилсан тохиолдол болжээ.
Тодруулбал, Москва хотод 1608 хүн саатуулагдсан бол Санкт-Петербургт 1122, Красноярскт 194, Доод Новогород хотод 182, Тверьт 124 хүн тус бүр баривчлагджээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан саатуулагдсан хүний тоо 4 мянга давжээ. Энэ талаар эрх баригчид албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: