БГД-ийн хэмжээнд 75,8 га талбайд цэвэрлэгээ хийж, 86 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ

145963061_460853394918490_4752961371727267152_nБаянгол дүүргийн хэмжээнд өнөөдөр 2,092 аж ахуйн нэгж байгууллагын 4,071 хүн 75,8 га талбайд цэвэрлэгээ хийж, 86 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ. Энэхүү ажил нь Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 02-р сарын 03-ны өдрийн “Дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдлын цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/42 дугаар захирамжийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

Уг ажлыг УОК, НОК, ДОК-оос гаргасан Коронавируст халдварт (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр 11:00-14:00 цагийн хооронд зохион байгуулж, иргэдийг олноор цуглуулахгүй байдлаар хог хаягдлын цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, хороо, тохижилт, цэвэрлэгээний компанийн дунд хийж хэрэгжүүллээ.

Цэвэрлэгээг зохион байгуулахад 25 хорооны Ажлын алба, тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар харьяа нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэрлэгээнд оролцохыг уриалж, идэвхитэй хамруулж ажиллав. Мөн дүүргийн  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Агаар, орчны бохирдол, гадна тохижилтын тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагч нар хяналт тавин ажилласан бол  “Баянгол – Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-аас зам талбайн 80 албан хаагч дүүргийн нутаг дэвсгэр дэх зам талбайн хар цас, мөс, хог хаягдлыг тээвэрлэлээ.

7(1)

12(2)

26

27

144964430_1742947739198138_6242049393677406165_n

146244019_422108959122926_3110207187363516202_n

146480843_1742947492531496_311781835581140116_n (1)

146480843_1742947492531496_311781835581140116_n

146605559_845073723001100_9128440479366095261_n

146701945_2936985513204213_888472176685594619_n

146890741_907365619805870_6309718115388729503_n

147067563_185544873361269_169477624641234732_n


URL: