БНХАУ-д тансаг хэрэглээний зах зээлийн борлуулалт эрс өсөж, цаашид дэлхийд тэргүүлэх төлөвтэй байна

19-14Цар тахалтай холбоотойгоор уналтад ороод байсан БНХАУ-ын тансаг зэрэглэлийн зах зээлийн бүтээгдэхүүний борлуулалт 2020 оны сүүлийн улиралд эрс өссөн байна.

IV улиралд БНХАУ-ын тансаг зэрэглэлийн зах зээл 23 хувиар агших таамагтай байсан ч 48 хувиар өсөж, 2020 оны нийт борлуулалт нь 53.5 тэрбум ам.доллар хүрснийг “Bain & Co” байгууллага тооцоолжээ. Энэхүү өсөлтийн дараа дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд эзлэх БНХАУ-ын хувь 11-ээс 20 хувь хүртэл өссөн байна. Мөн цаашид 2025 он гэхэд БНХАУ-ын тансаг хэрэглээний зах зээл дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн зах зээл болох төлөвтэй байгааг шинжээчид онцоллоо.

Ж.Зоригт

Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com


URL:

Tags: