Дэлхий дахинд коронавирусний эсрэг ЗУРГААН төрлийн вакциныг хэрэглэж байна

a786a516e1a54ac6baeb20dd57572be1.v1-1024x576ЭМЯ-аас “Дэлхий нийтэд коронавируст халдварын эсрэг дарлаажуулалт эхлээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд зургаан вакциныг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хэрэглэж байгаа. Өдөртөө 6,2-6,5 сая хүн коронавирусний эсрэг дархлаажуулалт хийлгэж байгаа” тухай мэдээллийг өнөөдөр /2021.02.27/ өглөө.


Дархлаажуулалтад хэрэглэж байгаа зургаан вакцины хувьд эхний хоёр нь ДЭМБ-ын түр, яаралтай хэрэглэх горимоор зөвшөөрөл авсан вакцин байгаа. Үлдсэн дөрвөн вакциныг тухайн орны засгийн газар, эмийн бүртгэл, Европын холбоо зэрэг эрх баригчид өөрсдөө зөвшөөрөл өгөн хэрэглэж байгаа вакцинууд байна. Энэ нь дэлхийн орнуудад өргөн хүрээгээр хэрэглэж байна.

Нэгдүгээрт Pfizer вакцин. Энэ нь шинэ технологи буюу эрникад суурилсан вакцин бөгөөд 2 тунгаар 21 хоногийн хугацаатай хийж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхий дахины 70 улс оронд энэ вакциныг хэрэглэж, эхний үр дүнгүүд гарч байна.

Хоёр дахь вакцин бол AstraZeneca. Энэ нь викторт буюу аденовирусын суурилсан вакцин бөгөөд дэлхийн 55 улс оронд өргөн хүрээгээр хэрэглэж байна. 4-12 долоо хоногийн зайтайгаар хэрэглэж байна. Зарим оронд 28 хоногийн зайтай, зарим оронд 8 долоо хоногийн зайтай гэсэн товлолын дагуу хэрэглэж байна.

Гурав дахь вакцин Moderna. Үүнийг шинэ технологиор үйлдвэрлэсэн. Дэлхийн 28 улсад энэ вакциныг хэрэглэж байгаа бөгөөд 28 хоногийн зайтай, 2 тунгаар хэрэглэж байгаа.

Дөрөв дэхь вакцин ОХУ-ын Sputnic V. Энэ вакциныг 18 улсад хэрэглэж байгаа бөгөөд 2 тунгаар, 21 хоногийн зайтай хэрэглэж байна.

Тав дахь вакцин БНХАУ-ын Sinopharm. Үүнийг 2 тунгаар, 21 хоногийн зайтай хэрэглэж байгаа. 21 улсад хэрэглэж байна. Энэ нь адено вирусийг идэвхгүйжүүлсэн хэлбэрээр, уламжлалт аргаар хийж байгаа коронавирусний эсрэг вакцин байгаа.

Өчигдрөөс эхлээд дэлхийн таван улсад АНУ-ын “Johnson and Johnson”-ны вакциныг нэг тунгаар хэрэглэж байгаа. Энэ вакцины өвөрмөц онцлог бол нэг тунгаар хэрэглэж байгаа юм.

Ер нь “Pfizer”-ийн вакциныг судлаачид вакцины дараах дархал тогтоцын түвшинг 95 хувьтай, AstraZeneca-г зарим оронд 82,4%, зарим оронд 91,5% байна гэсэн судалгааны дүн гарсан байна.

Модерна вакциныг 94,5 хувьтай. ОХУ-ын Спутник5 вакциныг 91,6 хувьтай, Хятадын Синофарм вакциныг 79,3-86,1 хувийн дархал тогтоцын үр дүнтэй байна гэсэн судалгаанууд гарсан байна.


URL:

Tags: