Цахим соёлын өдрүүдийн арга хэмжээг сайтад байрлуулах нээлтийн ёслол боллоо

 2cklvqvqei557cdq0cvr9r9oib
Цахим соёлын өдрүүдийн арга хэмжээг сайтад байрлуулах нээлтийн ёслол Хөххотноо боллоо. ”Хятад орныг танин мэдэх· Монгол Улстай холбогдох” Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн  арга хэмжээг сайтад байрлуулах нээлтийн ёслол 12-р сарын 30-ны өдөр Өвөр Монголын Хөххотын Шинэхот зочид буудалд боллоо. Арга хэмжээнд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны холбогдох хүмүүс болон сэтгүүлчид оролцлоо.

Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түншүүд юм. Дипломат харилцаа тогтоосны 70 гаруй жилийн туршид хоёр улс найрамдлаар зэрэгцэн оршиж, гар гараасаа хөтлөлцөн урагш ахиж, хөрш орнуудын найрамдлын харилцааны жишиг болсон. Өөрчлөлт шинэчлэлт хийсэн 40 гаруй жилийн туршид Хятад орон тус улсын улсын байдалд нийцсэн хөгжлийн замаар замнаж, дэлхий дахины анхаарлыг татам хөгжлийн амжилтад хүрсэн билээ.

Хоёр улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн дагуу Хятад, Монгол хоёр улсын найрамдлын хамтын ажиллагааны харилцаа тасралтгүй гүнзгийрч, бүх салбарын харилцаа хамтын ажиллагаа өндөр амжилтад хүрч, хоёр улсын ард түмэн үнэн бодит ашгийг хүртэж байгаа билээ. Гэнэт тохиолдсон цар тахлын өмнө хоёр улсын Засгийн газар, нийгмийн бүх этгээд болон хоёр улсын ард түмэн харилцан туслалцаж, тодорхой үйл ажиллагаагаараа хөтлөлцөж, хоёр улсын ард түмэн бие биедээ туслалцаж, хамтдаа цар тахалтай тэмцсэн гүн гүнзгий найрамдалтай болохыг бүрэн гүйцэд харуулсан.

ӨМӨЗО нь Хятад, Монгол хоёр улсын төрийн тэргүүн нарын хүмүүнлэгийн салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголтыг эрс тууштай  хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын дурдсан “Дотно, чин үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” байх хөрш орон хоорондын дипломат ойлголтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, олон арга хэлбэрээр соёлын солилцооны арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж байгаа билээ. Энэ жил анх удаа цахимаар гол тавцан болгож, соёлын өдрүүдийн арга хэмжээг зохион байгуулж, Хятад, Монголын соёлын солилцооны томоохон арга хэмжээний шинэ арга замыг нээж, цар тахалтай үр дүнтэй тэмцэж байгаа нь онцлог юм.

Тус арга хэмжээ нь “Бие биедээ тусалж, цар тахалтай тэмцэж, Хятад, Монголын найрамдлын шинэ хуудсыг хамтдаа нээе” гол сэдвийн хүрээнд цахим концерт, цахим үзэсгэлэн, цахим танилцуулга, цахим кино өдрүүд болон олон ангит уран сайхны кино гэсэн 5 талын 28 арга хэмжээг зохион байгуулж байна.

“Хятад орныг танин мэдэх· Монгол Устай холбогдох” Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн арга хэмжээг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Монгол Улсын Соёлын яам, Хятадын Утга урлагийнхны холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас хамтран санаачлан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс зохион байгууллаа.

“Хятад орныг танин мэдэх· Монгол Улстай холбогдох” Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн арга хэмжээний агуулгын хувьд 12-р сарын 30, 31-ний өдрүүдээс эхлэн интернэтээр цацаж, нийт гурван сарын хугацаатай зохион байгуулагдах болно.

 


URL: