Р.Бозик: Японы шигшээтэй хийсэн тоглолт Монголд болсон бол үр дүн ялгаагүй байх байсан болов уу

712-16171572226063e51bb72edМонголын хөл бөмбөгийн шигшээ өчигдөр ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Японы шигшээ багт 0-14 харьцаагаар хожигдсон.

Тоглолтын дараа Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Растислав Бозик “Өнөөдөр бид олон гоолын зөрүүтэй хожигдлоо. Мэдээж энэ бүхний гол бурууг би үүрэх ёстой. Тоглогч нар маань эцсийн мөч хүртэл бууж өгсөнгүй. Надад онооны харьцаа яаж дууссан нь сонин биш. Бид дэлхийн шилдэг багийн хаалганд гоол оруулахын төлөө тоглолоо.

Японы шигшээ багийн тоглогчдын хувьд ДАШТ-д өөрийн байр суурийг олж авахын төлөө манай багийн эсрэг бүх хүчээ дайчлан тоглосонд баяртай байна. Бидний хувьд том туршлага болж үлдлээ. Энэ тоглолт Монгол улсад зохион байгуулагдах байсан бол үр дүн ялгаагүй байх байсан болов уу. Түүхэнд тооны харьцаа хэдээр дууссан нь л үлдэх байх. Гэхдээ тоглолт хэрхэн өрнөснийг хэн ч дурсан ярихгүй” хэмээжээ.

Эх сурвалж: МХБХ


URL: