Улс төрийн томилгоогоо зогсоохыг МАН-аас шаарджээ

АН-ын бүлгийч дэд дарга Л.Гантөмөр өчигдөр өнгөрөгч даваа гаригт болсон бүлгийн хурлын талаар мэдээлэл хийв Энэ өдөр сонгуулийн бэлтгэл ажил ямар байгаатай танилцахаар Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонссон байна. Ялангуяа иргэдийн хурууны хээг таньж, санал тоолох төхөөрөмж болон цахим үнэмлэх тараах ажлын явцтай танилцжээ. Санал тоолох машин худалдан авах саналаа Сонгуулийн ерөнхий хороо гадны компаниудад өгчихсөн байгаа. Дөрөвдүгээр сараас худалдаж авахад бэлэн болсон гэнэ.

Харин цахим үнэмлэхийг сонгуулиас өмнө амжиж иргэдэд тараана. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сар гэхэд цахим үнэмлэхийг иргэдэд олгоод эхэлчих юм байна. Гэхдээ сонгууль дөхчихсөн, бүх иргэнд цахим үнэмлэх тараах ажил ид өрнөж байхад Улсын иргэний бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар сонгуульд өрсөлдөхийн тулд албанаасаа татгалзсан нь ажил сааруулах нэг нөхцөл болсон гэж АН-ынхан үзэж байгаа аж. Дээрээс нь Л.Мөнхбаатарын оронд тухайн байгууллагын дэд даргыг томилох боломж байсаар байтал уг албан тушаалыг улс төрийн томилгоо болгон хувиргасныг АН-ын шүүмжилж байна. Тиймээс ийм улс төрийн томилгоогоо зогсоохыг МАН-аас шаарджээ.

Я.Мөнгөн


URL:

Сэтгэгдэл бичих