Өчигдөр коронавирусээр дөрвөн хүн нас барлаа

images

Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барж, 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр сүүлийн дөрвөн хоногт найман хүн нас баржээ.

Төв аймагт 30 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 323 тохиолдолтой боллоо. Ингээд ковид-19-ийн халдвар бүртгэгдээгүй гурван аймаг үлдсэн байна.

Маш хүнд хүний тоо 10, хүнд 70, хүндэвтэр 317 хүн эмчлүүлж, нийт өвчтөний 83 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.


URL: