Д.Ганбат: АН засагладаг гурван аймагт л халдвар гараагүй байна

Д.Ганбат: АН засагладаг гурван аймагт л халдвар гараагүй байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Нөхцөл байдал хүнд байна. Коронавирус гэдэг юм орж ирээд бараг хоёр жил боллоо. Коронавирусийн өмнөх дэлхий ертөнц хуучин хэвэндээ эргэж очихгүй гэсэн судалгаа байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Эхнээсээ төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм байна. Гаргаж байгаа мөнгө, хийж байгаа ажлыг харахад их муу байна. Өнөөдрийн танилцуулгад Ерөнхий сайд бас л алга. Засгийн газар 14 хоногийн хөл хорио, иргэдэд 300 мянган төгрөг олгохоор болсон байна. Энэ бол их зөв. Үүнийг эрт хэрэгжүүлэх байсан юм. Ардчилсан Нам засагладаг гурван аймагт халдвар гараагүй байна. Бусад аймаг арай хариуцлагагүй ажиллаж байна” гэлээ.

Эрүүл мэндийн яамны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн өгсөн мэдээллээр халдвар гараагүй дөрвөн аймаг байгааг мэдээлсэн. Тодруулбал, ЭМЯ-ны мэдээлэлд дурдсанаар Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгуудад халдвар гараагүй гэжээ.


URL: