Л.Баттөр: Халдвартай 5 иргэн гэртээ нас барсан тохиолдол бүртгэгдээд байна

277423-14042021-1618371903-936451578-dw

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Гэртээ нас барсан тохиолдол 5 бүртгэгдээд байна. Гэртээ нас барсан тохиолдол тус бүр дээр тодорхой дүгнэлт, үнэлгээг хийж байна” хэмээн мэдээллээ.

Тэрээр, Сүүлийн үед нас баралтын тоо нэмэгдэж байна. Гэртээ нас барсан тохиолдол 5 бүртгэгдээд байна. Гэртээ нас барсан тохиолдол тус бүр дээр тодорхой дүгнэлт, үнэлгээг хийж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдах зэрэг бусад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж байна. Өөрийнхөө шинжилгээнд итгэхгүй байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах байх жишээ бий. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, эмнэлгээс тусламж үйлчилгээ аваасай. Заавал PCR шинжилгээний хариуг хүлээж, эмнэлгийн тандалтын баг ирэхийг хүлээхгүйгээр иргэн өөрийн харьяа эмнэгт хандаж тусламж үйлчилгээг авч болно гэсэн юм.


URL: