Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст нэвтэрч байна

c99d952ccc54a063ad146e20339b94b9

Хилчид гуравдугаар сарын 29-ээс дөрөвдүгээр сарын 04-ны хооронд Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн 22 иргэн гар аргаар алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч хил орчмын дэглэм зөрчсөнийг илрүүлж, хууль зүйн дагуу шийдвэрлэлээ. Мөн Баян-Өлгий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэдийн 62 тооны мал улсын хилд тулж, хариулгагүй бэлчээрлэж байсныг илрүүлж, малыг эзэнд нь хүлээлгэн өгснөөр иргэдэд учирч болох 43,4 сая төгрөгийн хохирлоос сэргийлээд байна.


URL:

Tags: