С.Энхболд: AstraZeneca вакцин хийлгэсэн хүн гурав дахь тунгаа Sputnik V хийлгэж болно

cfffff

УИХ-ын чуулганы хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсов.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шинэ вакцинууд бүгд туршигдаж байгаа вакцинууд. Дэлхийд 100 орчим вакцин судлагдаж байна. Хэрэглээнд 11 вакцин гарсан. Зарим вакцины гурав дахь тунгийн асуудал дэлхий нийтэд судалгаанд үндэслэн гарч ирж байгаа.

Зургаан сарын дараа гурав дахь тунг хийлгэнэ. AstraZeneca вакцин хийлгэсэн хүн гурав дахь тунгаа Sputnik V хийлгэж болно. Мөн Pfizer вакцин хийлгэсэн бол Sputnik V хийлгэх гэх мэт судалгааны ажил хийгдэж байгаа” гэлээ.


URL: