Л.Гүндалай: Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө цэвэр ялна

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөх гишүүдийн бүртгэл үргэлжилж байна.

Нэр дэвшигч Л.Гүндалай: Надад С.Эрдэнэ даргын гарын үсэгтэй намын батлах бий. Еэвэн хувааж буй шиг нам хуваагдана гэж байхгүй. Дээрээ л  хэдэн хүн хоёр нам байгуулаад байгаа юм. Түүнээс шинэ нам бий болоогүй. Дунд шатны гишүүд АН-даа хэвээрээ л байна. Намын гишүүд хуваагдаагүй. Ц.Туваан тэргүүтэй 50-60 хүн л үймүүлээд байна. Энэ бол цаг уурын үзэгдэл. Ц.Туваан одоогийн ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхийн тулд зохион байгуулалтад орсон. Би “Ард түмнээ хайрлая” намын бичиг баримтыг эхнэртээ өгөөгүй, шилжүүлээгүй. Энэ нам УИХ-д суудалгүй. Иймд энэ намыг хэн авсан нь тийм ч чухал биш. Харин улс орны асуудал илүү чухал тул жижиг асуудал ярихгүй байцгаая.

АН М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон. Иймд нэр дэвшигчид нь тус тусдаа нэрээ дэвшүүлэн, өргөдлөө өгч байна. М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, О.Цогтгэрэл даргатай АН-ын сонгуулийн дотоод хороонд Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Х.Тэмүүжин нар өрсөлдөнө.


URL: