Дархан цаазтай газрыг хятадуудад худалдсан Х.Бадамсүрэн гишүүний хууль бус үйлдэл ил боллоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оныг дуустал шинээр хайгуулын лизенц олгохгүй байхаар шийдвэр гаргажээ. Гэвч түүний энэхүү шийдвэрээс өрсөөд нөөцөө нээсэн зарим ордууд хятадуудын гарт шилжсээр байна. Өмнөговь аймаг хар тугалгын нөөц арвинтай. Тус аймгын Номгон сумын нутагт хар тугалгын орд нээж, хятадууд 100 хувь ашиглаж байгаа. Энэ ордоос 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тийш нь төмөр зам тавих ажил хийгдэж эхэлжээ. Боомт нээх асуудлыг монголчууд биш харин хятадууд илүү санаа тавин хөөцөлдөж байна.

Тэд энэ ажилдаа мэдээж хэрэг манай томоохон албан тушаалтнуудыг ашиглаж таарна. Хятад иргэн уг ордыг 50 сая доллараар худалдан авсан гэх мэдээлэл ч бий. Харин хилийн боомт нээх ажлыг нь УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, түүний баруун гар болсон Ц.Баярсайхан нар шаргуу хөөцөлджээ. “Энэ ордыг Х.Бадамсүрэн хятадуудад зуучилж худалдсан” гэдгийг зарим эх сурвалж баталсан. Түүнчлэн энэ ордын ашиглалтын талбай нь Алтайн уулсын “бага” хэсгийн дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг өөрчилжээ.

Тусгай хамгаалалттай газрын хилийн зурвасыг өөрчлөхөд нөлөөлж болох албан тушаалтан гэвэл УИХ-ын гишүүд, эсвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд зэрэг хүмүүс юм. Ардчилсан намын сайд асан Л.Гансүхийг Ц.Баярсайхан тархидаж, харин МАН-ын нэр нөлөөтэй түшмэдийг ноён Х.Бадамсүрэн зохицуулсан гэсэн яриа үнэн бололтой.

Н.Уранхас

.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих