Ц.Нямдорж: С.Зоригын хэрэгт захиалагчаар Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаж байсан

Засгийн газрын 100 хоногийн уулзалтын үеэр  ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригын хэргийн талаар үг хэллээ

2016 оны гуравдугаар сараас хойш Чимгээгийн хэргийн араас хөөцөлдөж зургаан жил болж байна. Хууль хамгааллын байгууллагуугаас  захиалагч гэх хүмүүсийг зарлахыг шаардсан. 2017 оны 11 сард ажил авсан өдрөө очоод орой нь цагдаагийн албан хаагчдыг цуглуулж та нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Т.Чимгээ болон Б.Содномдаржаа гэдэг хоёр хүнийг шийтгэж байгаа бол захиалагчийг ил болго гэсэн. Уг хэрэгт Ц.Амгаланбаатрын мэдүүлэг дээр үндэслэн захиалагчаар Э.Бат-Үүлийг татаж, хамжигчаар Б.Булганыг 10 сар хорьж тогтоож чадаагүй сулласан, хамтрагчаар  А.Ганхуяг гэдэг хүнийг 8 сар хорьж мөн тогтоож чадаагүй тавьсан. 2016 оны есдүгээр сарын 2-нд Э.Бат-Үүлыг С.Зоригын аминд хүрсэн гэж яллагдагчаар татсан боловч есдүгээр сарын 21-нд нотлогдоогүй тул гэж яллагдагчаар татсан хэргийг хүчингүй болгосон. Энэ долоо хоногийн тав дахь өдөр дээд шүүх хуралдана гэсэн одоо харах үлдлээ. Харин  Ц.Амгаланбаатрын эмээ Цэвэлмаа гэдэг хүн байсан юм. Энэ нь Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгийн төрсөн ээж нь бөгөөд хоригдож байсан Ганхуягын ээж гурав төрсөн эгч дүүгийн хүүхдүүд юм.


URL: